Sunday, February 15, 2009

Сингл Валентин

нийтэлсэн Onko


2 сарын 14 хүмүүсийн хувьд,ялангуа хайрлах хүнтэй хүмүүсийн хувьд чухал өдөр... Бүгд л Валентин гээд сэтгэл хөдлөлтэй явж байсан...Миний хувьд сэтгэл хөдлөл уруугаа их хөдөлж байлаа... яагаад гэвэл хамт тэмдэглэх хүн байхгүй...хэхэ...Найзууд маань бүгд л өөрсдийн хостойгоо хамт явцгаасан...зарим нь надад өөр хэн нэгэнтэй хамт оройг өнгөрөөхийг санал болгосон...Харин би тэр саналыг нь хүлээж аваагүй... Яагаад гэдгээ ч ойлгоогүй... харин нилээн орой зарим танилууд маань утасдаад хамт ууж,бүжиглээч гэсэн...Бодоод байсан чинь бүгд л ганц бие хүмүүс байсан...Тэгээд л тэдний байгаа клаб руу явлаа... Очоод жаал марзаганаж,ууж идлээ,хөгжмийн нүсэр чимээнд дурлаж жаал бүжиглэлээ... Эргэн тойронд сингл дабл зөндөө л хүмүүс...Бүжгийн талбай дээр миний хажууханд 2 охин нилээн бүжиглэж байснаа,1 нь ирээд хэнтэй хамт яваа,яах төлөвлөгөөтэй байгааг асууж байна... Би ч мэдкү гэдгээ,та нар өөр хүн ол гэдэг үгтэй хэлчихээд суудал руугаа явлаа... Араас тэнэг гэж хэлчихээд цаашаа явцгаах шиг болсон...Би суусныхаа дараа яагаад тэгж хэлснээ жаал бодов...Өнгөрснөө ирээдүйгээ бодож суув...Тэсрэлттэй электро хөгжмийн хэмнэлд миний бодол огтхон ч зохицохгүй байв...Хэд хоногоос бодох болсон охиноо бодож байлаа...Тэгтэл миний үеийн 2 залуу над дээр ирснээ уулзах хэрэг байна гэлээ...Би ч тэднийг ярь л гэлээ... Тэгтэл нилээн халамцуу сахалтай залуу нь "чи миний найз хүүхэнтэй юугаа яриад байваа,аятайхан байхгүй бол ална шүү" гэдэг юм байна... Иймэрхүү марзаганалд дургүй м болохоороо зүгээр л "Хуцөө,олон юм ярилгүй тонил" гээд хэлчихлээ...Адилхан халамцуу болохоороо ч тэр үү, юу юугүй зууралдаад цохилцлоо... Жаахан хүүхдүүд шиг л баахан ноцолдов...Ашиг үл өгөх энэ тэмцлийг маань хамгаалагч нар нь ирж зогсоов...Энэ үед хамт яваа хэд маань хүрч ирэв...Яав ийв гээд л сүр болж байна...Би ч зүгээр гэдгээ хэлээд хамт сууцгаалаа...Шар хөдөлсөндөө нилээн хэд дарааллаад уучиваа..Би нилээн согтжээ... Тэгээд бид явах ёстойгоо мэдэрч босцгоолоо...Өлгүүрээс хувцсаа аваад зогсож байтал нөгөө нөхөр улам согтчихсон дахиж ирээд ярьдгаа ярьж байна....Амьсгаа аваад тайвширчихсан би түүнийг энэ удаад арай өөрөөр харлаа...Хосуудын баярын өдрөөр найз бүсгүйдээ чадуулсан түүнийг хараад өрөвдлөө...Тиймээс би түүнээс уучлалт гуйгаад гар бариад буцааж оруулж өглөө...Нөгөө нөхөр ч дуулгавартай орлоо...Энэ үед би сингл байх тийм ч муу биш юм гэж бодлоо...Өөрийг чинь үнэнчээр Хайрлахгүй хүнд сэтгэлээ өгснөөс...Өөрийг чинь хайрлах хэн нэгнийг олтлоо сингл явах нь дээр юм гэж бодлоо...Ингэж бодсоор явж байтал нэгнийдээ ирчихсэн байлаа...Ороод дахиад л ууцгаалаа...Гэнэт утсанд маань танихгүй дугаараас мессеж ирлээ...Тэр "Уучлаарай түрүүн бүжгийн талбай дээр чамтай юм ярьсан охин бнаа...намайг битий буруугаар ойлгоорой,би найз залуудаа гомдоод тэгсэн юм,өдөр надад худлаа яриад өөр хүүхэнтэй уулзсийн,тэгээл миний бодож олсон хариу нь тэр,намайг уучлаарай" гэсэн байлаа...Гайхаад найзууддаа хэлтэл учрыг нь мэдээгүй байсан нэг найз маань клааб дотор дугаарыг минь асууж ирсэн бүсгүйд шууд л хэлээд өгчихсөн байлаа...Ингээд учир нь олдлоо....Гэхдээ хамгийн гол ойлгосон зүйл маань бол "Хүнийг хайрлаж,хайрлуулж,хажуудаа үнэнчээр үүрд байлгаж чадах зэрэг нь зөвхөн түүнээс биш өөрөөс нь ч бас шалтгаална " гэдгийг ойлгосон юм... Хажуунаас 1 найз минь хундагатай архи өглөөө...Синглүүдийн Паари үргэлжилсээр....

5 сэтгэгдэл:

Oriole said...

Яаааг зөв. Энэ хүн зөв юм бичиж... Би лав нөхөртэйгөө л үерхэнэ гэж боддышдээ хихи Найзууд маань шоолоод байды

Onko said...

хэхэ...алдаагүй сонголтыг олоход хэцүү шүү дээ Нагушка...Гэхдээ сайхан мөрөөдлийг чиньүнэлжийнээ...

Mercy said...

kkk,Yur ni tiim shuu. Hairtai hunee oltloo, uchirtlaa single bh ni saihan shd...only my mind...:)
Huniig hairlaj hairluulj, hajuudaa unencheer togtoonoo gdg chin dan gants 1 hunii yavdal bish shd, 2 talaas 2-uulaa bjiij ter hair togtvortoi,unench hair shig hair bh bhoo, te

Onko said...

тиихх...аль алиндаа байдаг...бас тухайн цаг хугацаандаа тохируулж байх хэрэгтэй байх... Үргэлж эвиилж хайрлаад,эсвэл үргэлж үгэлж яншаад байвал сэтгэлийг зовооношд тээ...

BonBon said...

yam muuha ohin bee.. ooroo shanalchaad busdiig bas tirendee oruulj bolkusht oodguu yum..

hari ti heterhii ih halamj, heterhii ih nyaluun zangaas hun ooriin erhguu zugtdag bololtoo.. daws hujriig n taaruulah l heregte..

sonirholtoo yum bichje onko..