Wednesday, March 3, 2010
нийтэлсэн Onko

Түмэн Хишигтэн

Сүүлийн 2 сар гаруйн хугацаанд телевизээр сумогийн их аварга асан №1 сумоч Дагвадорж,олимп дэлхийн медальт жиндээ дэлхийн №1т зиндаалагддаг Цагаанбаатар,жүжигчин Мэндбаяр болон бусад жүжигчдийн эртний Монгол хувцас хэрэглэл бүхий өнгө сайтай реклам гарах болсон билээ.Үзэгчдын дунд энэ аягүй бол архины реклам,эсвэл тамхи,буудалын реклам гэж бодох хүн олон байсан.Харин энэхүү рекламны учир 2 долоо хоногын өмнө ил боллоо.
"Женко түр Бюро" компанийн санаачилсан "Түмэн Хишигтэн" хэмээх нэгэн том төсөл ажээ.Энэхүү төсөл нь :

13р зууны үеийн Монгол их гүрний ноёрхож байсан үеийн тухай,түүх соёл дурсгал болон аялал жуулчлалын асар их ач холбогдолтой төсөл ажээ. "Түмэн Хишигтэн" гэдэг нь Их Монгол гүрний үед Чингис Хааны байнгын хамгаалалтны цэргүүд буюу одоогоор хэлвэл Элитийн баталон,тусгай салаа гэж нэрлэж болох 10,000 морьт цэргүүдийн хөшөө байгууламж хийх аж.Хэдэн жилийн өмнө нээлтээ хийж Дэлхийн хүмүүн болох их хаан Эзэн Чингисийнхээ Морьт хөшөөг байгуулсан "Цонжин Болдог" -т энэхүү байгууламжаа барих юм.


Монголын ард түмний үүх түүх, дархан эрх, газар шорооны төлөө амь насаа зольж явсан бидний өвөг дээдэс ийнхүү төрөлх эх нутагтаа мөнхрөх нь. Өв соёл үүх түүхээсээ бага багаар алдах болсон бидний хувьд энэ нь нүдээ олсон алхам гэж бодож байна.Энэхүү хөшөө цогцолбор нь Дэлхийд байхгүй тэргүүлэх хөшөө дурсгал болох юм байна.Тоо ширхэгээрээ ч тэр хамрах газрынхаа хэмжээгээр ч тэр.Энэ хөшөө нь 400 га талбай эзлэх аж.Байгууламжийн онцлог нь хөшөөнд дүрээ мөнхлөхийг хүссэн,хөрөнгө оруулсан хүмүүсийн нүүрний төрх нь цэргүүдийн нүүрний хийц болох аж.
Төслийн санхүүгийн хувьд хөрөнгө оруулалт буюу эзэмших эрх олголт маягаар бүрдэх аж.Мэдээж үндсэн хөрөнгө Жэнко түр Бюрогийх юм.Хамрагдах хүрээний хувьд дэлхийн хэмжээний гэж хэлж болох юм байна.Өөрөөр хэлбэл энэхүү хөшөөг эзэмших сонрхолтой,Монгол гүрний түүх соёлыг хүндлэн биширдэг хүмүүс хөрөнгө оруулалтаа хийж хүсэлтээ гаргаснаар дүрээ үлдээх юм байна.
Байгууламжийн ерөнхий зохион байгуулалтын хувьд Чингис хааны 9 өрлөгөөр удирдуулсан 1,000 мянган цэргүүд өөрсдийн үүргээрээ хуваарилагдан хайрцаглан зогссон байдлаар хийгдэх юм байна.
Нэг хөшөөний өндөр бол 3 метр.
Байгууламжийн ерөнхий дизайнераар СГЗ: Эрдэмбилэг ажиллаж байгаа юм байна.
Хөшөөний захиалгууд эхэлсэн ба Эхний баатруудын лүр нь Дагвадор,Цагаанбаатар зэрэг хүмүүс болон УИХ-ын зарим гишүүдийн дүр гарах болжээ.Мөн Жүжигчин Жэки Чан дүрээ гаргахыг хүсэн өргөдлөө гаргасан байна.Тодорхой бус мэдээгээр тэрээр өөрийнхөө угшилыг Монгол улсын хэсэг байхыг үгүйсгэдэггүй гэж ээ.
Харин төслийн удирдагч Д.Гэрэлт-Од хэлэхдээ. Түмэн хишигтэнгүүд бол Зөвхөн Монгол цэргүүд биш эзэлсэн улс үндэстнүүдээс элсүүлсэн шилдэг цэргүүд байсан учраас гадаад хүн байж болно.Гэхдээ Монгол хүмүүс маш олноороо энэхүү дурсгалд дүрээ үлдээгээсэй гэж маш их хүсэж байна. гэжээ.

Боломж байгаа дээр Монголчууд маань эртхэн захиалгаа өгөөд дүрээ мөнхөлчвөл сайхан байна даа.Үнэ ханшийн хувьд надад тодорхой мэдээлэл байхгүй байна.Хэхэ боломж олдвол энд дүрээ үлдээнэ ээ

Эцэст нь хэлэхэд Монгол улс Мандан бадраг

Видео Реклам

Monday, January 11, 2010

Би гэдэг хүн

нийтэлсэн Onko


Өөрийнхөөрөө сэтгэж өөрийнхөөрөө аашилж,үзэл бодлынхоо эзэн нь байхыг хичээдэг.Үйл хөдлөлөө хэнээр ч заалгах дургүй.Үүндээ ч хэзээ ч алддаггүй...

Monday, September 21, 2009

Зүрх

нийтэлсэн Onko




Асуулт:
Зүрх зүрхнээс хайр гардаг гэж үү.
Зүрхэнд багтахаар тийм жижиг юм гэж үү.
Зүрхнээс гарсан хайр зүйрлэшгүй том байдаг биш үү.
Нисчихсэн зүрх
Нийлсэн зүрх
Хагарсан зүрх
Хугарсан зүрх
Бүх зүйлийн хохирогч нь яагаад зүрх юм бэ.
Бүтнээрээ бүлээн цээжиндээ байж л байг л дээ.........

Хариулт:
Хайраас ургасан махбодь дотор халуун зүрх мэндэлдэг юм
Хорвоод мэндэслэн бяцхан зүрх нь халуун дулаан хайрыг бас агуулдаг
Зүрхнээс гарсан хайр зүйрлэшгүй томоос том
Ниссэн зүрхийг чинь нэгэн хайр халамжилна
Нийлсэн зүрх хамгаас хүчтэй
Хагарсан зүрх хэсэг хугацаанд буцаад л эвлэдэг
Хугарсан зүрх хуурамч дурлалын багш болдог
Бүх зүйлийн хохирогч болж үлддэг ч гэсэн
Бүх зүйлийн утга учир шалтгаан нь ямагт болдог
Бүлээн цээжиндээ ганцаар суух зүрх бусдад хайрыг түгээж
Бусдаас хайрыг хүртэж чадахгүй шүү дээ
Булгилах зүрх минь яваад бай бусдад хайрыг харамгүй түгээ

Wednesday, September 9, 2009

Болд - Яаж чи өөрчилвөө

нийтэлсэн Onko

Зүгээр л байсан зүрх сэтгэлийг
Яаж чи ингэж догдлуулж чадваа
Танихгүй хэвээрээ үлдчихгүй
Намайг юунд дурлуулчихав даа
Байж л байсан жирийн өдрүүдийг
Яаж чи ингэж өөрчилж чадваа
Мэдэхгүй хэвээрээ зөрчихгүй
Чамайг юунд би харчихавдаа

Дахилт:Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй

Урсан өнгөрөх хором бүхнийг
Ганцаараа би яаж туулах вэ
Нуугаад явсан хайраа
Чамдаа өгөх л байждээ
Харанхуйд нуугдах тэр гэрлийг
Хайраараа би асаах л байж дээ
Надаас өөр хэнээс ч авахгүй
Нандин бүхнийг чамдаа амлая

Дахилт:Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй