Monday, September 21, 2009

Зүрх

нийтэлсэн Onko




Асуулт:
Зүрх зүрхнээс хайр гардаг гэж үү.
Зүрхэнд багтахаар тийм жижиг юм гэж үү.
Зүрхнээс гарсан хайр зүйрлэшгүй том байдаг биш үү.
Нисчихсэн зүрх
Нийлсэн зүрх
Хагарсан зүрх
Хугарсан зүрх
Бүх зүйлийн хохирогч нь яагаад зүрх юм бэ.
Бүтнээрээ бүлээн цээжиндээ байж л байг л дээ.........

Хариулт:
Хайраас ургасан махбодь дотор халуун зүрх мэндэлдэг юм
Хорвоод мэндэслэн бяцхан зүрх нь халуун дулаан хайрыг бас агуулдаг
Зүрхнээс гарсан хайр зүйрлэшгүй томоос том
Ниссэн зүрхийг чинь нэгэн хайр халамжилна
Нийлсэн зүрх хамгаас хүчтэй
Хагарсан зүрх хэсэг хугацаанд буцаад л эвлэдэг
Хугарсан зүрх хуурамч дурлалын багш болдог
Бүх зүйлийн хохирогч болж үлддэг ч гэсэн
Бүх зүйлийн утга учир шалтгаан нь ямагт болдог
Бүлээн цээжиндээ ганцаар суух зүрх бусдад хайрыг түгээж
Бусдаас хайрыг хүртэж чадахгүй шүү дээ
Булгилах зүрх минь яваад бай бусдад хайрыг харамгүй түгээ

0 сэтгэгдэл: