Monday, September 21, 2009

Зүрх

нийтэлсэн Onko




Асуулт:
Зүрх зүрхнээс хайр гардаг гэж үү.
Зүрхэнд багтахаар тийм жижиг юм гэж үү.
Зүрхнээс гарсан хайр зүйрлэшгүй том байдаг биш үү.
Нисчихсэн зүрх
Нийлсэн зүрх
Хагарсан зүрх
Хугарсан зүрх
Бүх зүйлийн хохирогч нь яагаад зүрх юм бэ.
Бүтнээрээ бүлээн цээжиндээ байж л байг л дээ.........

Хариулт:
Хайраас ургасан махбодь дотор халуун зүрх мэндэлдэг юм
Хорвоод мэндэслэн бяцхан зүрх нь халуун дулаан хайрыг бас агуулдаг
Зүрхнээс гарсан хайр зүйрлэшгүй томоос том
Ниссэн зүрхийг чинь нэгэн хайр халамжилна
Нийлсэн зүрх хамгаас хүчтэй
Хагарсан зүрх хэсэг хугацаанд буцаад л эвлэдэг
Хугарсан зүрх хуурамч дурлалын багш болдог
Бүх зүйлийн хохирогч болж үлддэг ч гэсэн
Бүх зүйлийн утга учир шалтгаан нь ямагт болдог
Бүлээн цээжиндээ ганцаар суух зүрх бусдад хайрыг түгээж
Бусдаас хайрыг хүртэж чадахгүй шүү дээ
Булгилах зүрх минь яваад бай бусдад хайрыг харамгүй түгээ

Wednesday, September 9, 2009

Болд - Яаж чи өөрчилвөө

нийтэлсэн Onko

Зүгээр л байсан зүрх сэтгэлийг
Яаж чи ингэж догдлуулж чадваа
Танихгүй хэвээрээ үлдчихгүй
Намайг юунд дурлуулчихав даа
Байж л байсан жирийн өдрүүдийг
Яаж чи ингэж өөрчилж чадваа
Мэдэхгүй хэвээрээ зөрчихгүй
Чамайг юунд би харчихавдаа

Дахилт:Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй

Урсан өнгөрөх хором бүхнийг
Ганцаараа би яаж туулах вэ
Нуугаад явсан хайраа
Чамдаа өгөх л байждээ
Харанхуйд нуугдах тэр гэрлийг
Хайраараа би асаах л байж дээ
Надаас өөр хэнээс ч авахгүй
Нандин бүхнийг чамдаа амлая

Дахилт:Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй

Thursday, September 3, 2009
нийтэлсэн Onko



Би чамтай байх дуртай...

Би чамтай байх дуртай
Хайр дурлал хамтын ирээдүй алийг нь ч амлахгүй
Хажууд чинь байж хоолойг чинь сонсож
Хорвоод төрсөн нэгэн эмэгтэйн
Хүслийн мөрөөдлийн тэрхэн ертөнцөөр аялах би дуртай

Би чамтай байх дуртай
Ганцаардсан сэтгэлийн гашуун гунигаа
Ганцхан чиний хажууд мартдагтаа би баяртай

Би чамтай байх дуртай
Надад дурлахаас чинь айдаг ч
Надаас хол байхаас чинь илүү их айдаг
Надаас амсаагүй хайрын чинь төлөө уучлал гуйя
Надаас болж унагасан нулимсны чинь төлөө би уучлал гуйя

Би чамтай байх дуртай
Найз минь амраг минь нууцхан гэгээн хүсэл минь
Надад өгсөн бүх зүйлд чинь баярлалаа
Найз нь ......

Friday, July 3, 2009

Бороо

нийтэлсэн Onko



Бороо.Энэ үг танд ямар мэдрэмж төрүүлж байна.Та зүгээр л нүдээ аниад ямар нэг юм мэдрэх гээд үз дээ.Хүйтэн,нойтон,уйтгартай эсвэл хөгжилтэй.Аль нь ч байж болох л доо.Харин хэд хоногийн өмнө тасралтгүй үргэлжилсэн борооны үеэр гэрийнхээ гаднах цэцгийн мандлыг харж суухад надад нэг зүйл мэдрэгдсэн юм. Магадгүй би тэр үед зүүрмэглсэн байх л даа.Гэвч үнэхээр мартагдахааргүй олон зүйл сануулсан мэдрэмж байсан юм.Нэгэн хүний өчил монолог шиг тийм зүйл би сонссон............



Гэгээн өглөөгөөр зүсрэх бороо
Гэнэн насны зүггүй сэтгэл
Гандаж үзээгүй цэцгийн дэлбээ
Гансарч үзээгүй залуу нас...

Аагим халуунаас дайжин залхахдаа
Аадар бороо намайг хүсдэг үү?
Хурцаар ээх халуун нарнаас хааяа чи минь уйддаг биз дээ?
Хур бороо минь чи хүрээд ирээч гэж
Хэдэнтээ дуудахад л хангалттай шүү дээ...

Зүрхээ чи минь наранд өгсөн гэлээ ч
Зүсэр бороо надад бүхнээ хэлсэн...

Намайг чи минь уйланхай л гэдэг
Нарнаас чамайгаа харамласан хэрэг шүү дээ

Аадар бороо аюултай л гэх юм
Айдаг л гэнэ,даардаг л гэнэ,ахиад надтай уулзахгүй л гэнэ
Халуун нарны хурц цацраг хайрт чиний минь хонгорхон дэлбээг
Намраас өмнө гундаачихвал намайг чи минь яана гэж бодоо вэ......

Гоо дэлбээнд чинь дурласан минь үнэн
Гоё үнэрт чинь мансуурсан минь үнэн
Зөөлөн шиврээд чам дээр очъё
Зүгээр л надтай хамт байгаач
Зүрхний минь эгшиглэнг чи минь чагнаач !
Зүрхэлж хэлээгүй үгстэй минь хамт
Зөөлөн аялгуут дуу болсон юмаа....
Хавраас намарт л үргэлжлэх амьдрал шүү дээ
Хайрт минь надтай л хамт байгаач....

Tuesday, May 19, 2009

2NE1 [New Girls Band]

нийтэлсэн Onko



Өмнөд Солонгосын Шоу ертөнц бол Азидаа төдийгүй сүүлийн үед дэлхийн анхаарлыг тодорхой хэмжээгээр татах болсон ертөнц билээ.Энэхүү том шоу орон зайд нэр хүнд олно гэдэг амаргүй.Зайлшгүй сайн продюсертэй байх мөн авъяас чадвар, шантаршгүй хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй бөгөөд энэ нь нэг ёсондоо шоу бизнесийн продюсеруудын халз тулаан гэж ойлгож болхоор юм.Том зах зээлд оновчтой бараа буюу сайн хамтлаг гаргаж ирснээр маш их хэмжээний ашиг орлого олох боломж гэсэн үг юм.Сүүлийн үеийн олон том довтолгоонуудын нэг болох 2NE1 хамтлаг.Сүүлийн 2 жилд байлдан дагуулж байгаа BigBang хамтлагтай хамтран Lollipop дууг гаргаж олны нүдэнд анх харагдсан 4 хүний бүрэлдэхүүнтэй уг хамтлаг өнгөрсөн Ням гаригт буюу 5-р сарын 17нд Fire нэртэйгээр өөрсдийн албан ёсны нээлтийг хийсэн ба SBS телевиз,шоу групп зохион байгуулжээ.





Afterschool - Ah [mp3 download]

нийтэлсэн Onko


Солонгосын "After school" охидын хамтлагын анхны уран бүтээл болох "Ah"дуу.Энэхүү дуу нь 2009 оны 1 сарын 17нд анх цацагджээ.


http://share.gogo.mn/32023621242826231
http://www.mediafire.com/download.php?vfmnfjjaoon




Monday, May 11, 2009

Зоорий,Ариука - Үүрд байг [шинэ дуу]

нийтэлсэн Onko


Шинэ залуу R&B дуучин Зоорийгийн анхны уран бүтээл Үүрд байг хэмээх дууг хүргэж байна.Уг дууны продюсерээр Н2 хамтлагийн экс гишүүн Ариука ажиллаж мөн хамтран дуулжээ.Их дажгүй дуу байна.Та бүхэн сонсцгооно уу.


Uurd baig - Zoori_ft_Ariuka_-_Uurd baig

TATAX [GoGo share]
TATAX [MediaFire]



Сонор студийн захирал Чугу буюу Чулуудай энэхүү киног проюсэрлэн гаргаж байгаа бөгөөд.Киноны ерөнхий найруулагч Г.Анхбаяр бөгөөд киноны мэргэжлийн ангиар Lemon болон X-Lab студи ажиллаж байгаа аж.Харин жүжигчдийн хувьд маш сонирхолтой.Сүүлийн үеийн Хит уран бүтээлч Би Продакшны Агиймаа.Мөн телевизийн урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх гоо үзэсгэлэнгээрээ олны танил болсон С1 телевизийн хөтлөгч Мөнхзул буюу ShowBizЗулаа,Мөн олон клип рекламанд оролцдог бас ч гэж нэрд гарч байгаа фото модель С.Гоомаргад,Мөн Ийм нэгэн дурлал,Сая километр зэрэг кинонд тоглон олны танил болсон залуу жүжигчин Билэгжаргал буюу Бэкэ нар тогложээ. Киноны утга санааны хувьд Өнөөгийн манай нийгэм хүмүүст яаж хандаж байна.Тэр дундаа залууст ямар нөлөө үзүүлж байгаа талаар.Үнэхээр өнөөгийн залуус яг хүссэнээрээ ажиллаад хөдөлмрөлөөд зорилгоо биелүүлэхэд янз бүрийн дарамт нөлөө,шударга бус байдал тэднийг доош нь чангааж амьдралын идэвхи зоригийг мохоож байгаа.Харин зарим овсгготой нэг нь хүссэн хүсээгүй луйврын аргад суралцаж энэ амьдрал,хүсэл зорилгоо өөрчлөхөд хүрч байгаа зэрэг олон талын шалтгааныг нэгтгэн сонирхолойгоор гаргахыг зорьжээ.Үнэхээр залуус бидэнд хамааралтай сэдэвтэй сонирхолтой шинэ кино гарах юм шиг байна.Тиймээс одоо нээлтийг нь хүлээцгээе.Мөн хэлэхэд энэхүү киноны маань Фэн длуб нээгдээд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн.За ингээд уг киноны эхний саундтрэкийг сонирхцгооё.


BX,Agiimaa&Quiza - Luivriin Hot -

http://www.mediafire.com/download.php?fnmoytwxz2x
http://share.gogo.mn/39152161242046799


Hi Fi Label-ээс 2009 онд гаргасан Underground Sessions цомог
http://share.gogo.mn/52341541241971699

Password : www.terguun.com


The Lemons хамтлагын 2009 онд гаргасан Залуу Ленины ойролцоох гурван давхарт цомог
http://share.gogo.mn/67815151241973839

Password : www.terguun.com


Булсара хамтлагийн 2008 оны уран бүтээл Empty World буюу Хоосон ертөнц цомог

http://share.gogo.mn/46001791241977263

Password : www.terguun.com

Thursday, May 7, 2009

Jamie Pugh - Les Miserables [Britains got talent 2009]

нийтэлсэн Onko

Ямарваа нэгэн бизнес эрхлэгч,хувь хүмүүсийн хувьд ч гэсэн менежмэнтийн оновчтой шийдэл үйл ажиллагаагаар маш их ашиг,амжилтанд хүрдэг билээ.Харин хамгийн энгийнээр менежмэнтийн ухааны хамгийн гол зүйлсийг хөгжилтэй жишээтэйгээр АНУ-н нэгэн сэтгүүлд нийтэлжээ.Үүнийг уншаад менежмэнтээ сайжруулцгаая.

Нөхөр нь эхнэртэйгээ зөрөөд шүршүүрт орж явахад хаалганы хонх дуугарав. Дөнгөж душнээс гарсан эхнэр нь биеээ алчуураар ороогоод доошоо бууж хаалгаа тайллаа.

Хажуу айлын Боб хаалган дээр зогсоно. Эхнэр юм асуухаас өмнө Боб - Би чамайг наад алчуураа тайлвал 800 доллар өглөө гэх нь тэр. Хэсэг зуур бодсоны дараа хүүхэн зөвшөөрч алчуураа тайллаа. Хэдэн хормын дараа Боб түүний гарт 800 доллар атгуулаад яваад өгөх нь тэр.
Хүүхэн ч биеээ алчуураар эргэж ороогоод дээшээ өрөө лүүгээ явлаа. Дээшээ гарахад нөхөр нь хэн байсан бэ? гэж асуув.

Хажуу айлын Боб л байна гэж эхнэр нь хариулахад нөхөр нь цаадах чинь надаас зээлсэн 800 доллароо чамд өгөөгүй биз гэж асуусан байна.

Энэ түүхээс суралцах нь:

Хөрөнгө оруулагч нартаа зээлийн болон бодит эрсдэлийн талаар мэдээллийг цаг тухайд нь хуваалцвал эрсдэлээ ил тод гаргахаас зайлсхийх боломжтой юм.

*********

Хичээл #2

Нэгэн гэлэнмаа ламтантай машинд явж байж гэнэ. Гэлэнмаа машинд орж суугаад хөлөө ачиж суухад гуя нь ил гарч ламтан золтой л замын осол гаргасангүй. Машинаа бариж яваа ламтан эвтэйхэн гэлэнмаан хөлийг илж эхлэв.

Гэлэнмаа: Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ?

Ламтан гараа татаж аваад араагаа солив. Тэр эргээд гуяан дээр нь гараа аваачив.

Гэлэнмаа дахиад л Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ? гэж асуухад Ламтан: Намайг уучлаарай гэхдээ бие махбодь минь хүчгүйдэж байна гэж хэлэв.

Зорьсон газраа хүрээд гэлэнмаа нууцхан санаа алдаад яваад өгөв.

Ламтан Псалм 129 ишлэлийг яаран гаргаж ирж уншвал "Аажмаар яваад бай, дээшлээд гайхамшгийг мэдрэх болно" гэсэн байв.

Энэ түүхээс суралцах нь:

Ажил дээрээ хэрвээ мэдээлэлгүй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднэ.


*********

Хичээл #3

Борлуулалтын төлөөлөгч, ахлах худалдагч болон дэлгүүрийн менежер 3 өдрийн хоолондоо орохоор алхаж явна. Тэд нилээд хуучны бололтой дэнлүү олоод үрж үзтэл Шидтэн гарч ирэх нь тэр.

Шидтэн: Би та бүхний нэг хүслийг биелүүлье.

Ахлах худалдагч: Би эхэнд нь, би эхлээд гэж хэлээд. Намайг Бахамийн арал дээр аваачаад би тэнд завь худалдан авч сайхан амьдармаар байна гэж хэлэв.
Хүслээ хэлж дуусмагц худалдагч алга болчихов.

Дараа нь би, дараа нь би гээд худалдааны төлөөлөгч би Хавайн арал дээр хувийн массажист-тай амарч Пина Колада шимэн хайртайгаа баймаар байна гэж хэлээд мөн алга боллоо.

Одоо чиний ээлж гэж хэлэхэд менежер Би энэ 2-ыг цайны цаг дуусмагц буцааж авчирахыг хүсэж байна гэж хэлжээ.

Энэ түүхээс суралцах нь:

Эхлээд боссоо юу ярихийг сонсох нь чухал юм.

*********

Хичээл #4

Нэгэн бүргэд модны оройд суугаад юу ч хийхгүй байж байв. Жижиг туулай тэр бүргэдийг хараад би бас тань шиг суугаад юу ч хийхгүй байж болох уу? гэж асуув. Бүргэд болно гэж хариуллаа.

Тэгээд туулай бүргэдийн доор суугаад юу ч хийхгүй сууж байв. Гэв гэнэт үнэг гарч ирээд түүнийг идэж орхиж.

Энэ түүхээс суралцах нь:

Юу ч хийхгүй суух хүсэлтэй бол маш өндөрт суух нь чухал юм.


*********

Хичээл #5

Нэгэн цацагт хяруул бухтай ярилцана. Би чам шиг наад модон дээр чинь гармаар л байна гээд санаа алдаад даанч надад тийм хүч чадал алга гэхэд бух чи миний бааснаас идвэл хүчтэй болно. Эдгээр нь дүүрэн енергитэй гэж хэлжээ.

Цацагт хяруул бааснаас ч идэж гарч тэрээр эхний өдөр модны хамгын доод талын мөчир дээр гарч чаджээ.

Энэ мэтээр явсаар дөрөв дэх өдрөө модны дээр бахархалтайгаар гарч ирлээ. Тэрээр модны орой гарсантай баярлаж байтал фермер түүнийг хараад буудаж унагав.

Энэ түүхээс суралцах нь:

Бухын баас нь чамайг өндөрлөгт гаргаж болно гэхдээ чи тэндээ удахгүй юм.

*********

Хичээл #6

Жижигхээн шувуу өвлийн хүйтэнд өмнө зүгт нисэж явна. Маш хүйтэн салхитай байсан тул тэрээр газарт унасан байна. Газар унаад хөдөлж чадахгүй хэвтэж байтал үхэр хажуугаар нь гарахдаа түүн дээр баачихаад яваад өнгөрчээ. Баасан дунд хэвтэж байхдаа тэрээр ямар дулаан болохыг нь мэдэрч эхлэв.

Баас нь түүнийг сайхан дулаацуулж байв. Дулаацаж урам орсон шувуухай баярлаад дуулж эхлэв.

Хажуугаар өнгөрч байсан муур дууг сонсоод хүрч ирлээ. Тэр баасан дундаас шувууг олж бааснаас гаргаад идсэн байна.

Энэ түүхээс суралцах нь:

(1) Чамд дээр баасан хүн бүр чиний дайсан биш юм.

(2) Чамайг бааснаас татаж гаргасан хүн бүр чиний найз биш юм.

(3) Хэрвээ чи баасан дунд гүнзгий орсон бол амаа хамхисан нь дээр!

Black Eyed Peas - Boom Boom PoW

нийтэлсэн Onko





http://share.gogo.mn
/14818331240871224

password - www.mongoltamga.com

Wednesday, May 6, 2009

Киви - Нууцхан хайр

нийтэлсэн Onko

Sound Of Kiss - Game Boy

нийтэлсэн Onko




Game boy - Sound of kiss

http://share.gogo.mn/11603481241015827

Hip Hop Fashion

нийтэлсэн Onko





Hip Hop Accessories

нийтэлсэн Onko