Friday, July 3, 2009

Бороо

нийтэлсэн Onko



Бороо.Энэ үг танд ямар мэдрэмж төрүүлж байна.Та зүгээр л нүдээ аниад ямар нэг юм мэдрэх гээд үз дээ.Хүйтэн,нойтон,уйтгартай эсвэл хөгжилтэй.Аль нь ч байж болох л доо.Харин хэд хоногийн өмнө тасралтгүй үргэлжилсэн борооны үеэр гэрийнхээ гаднах цэцгийн мандлыг харж суухад надад нэг зүйл мэдрэгдсэн юм. Магадгүй би тэр үед зүүрмэглсэн байх л даа.Гэвч үнэхээр мартагдахааргүй олон зүйл сануулсан мэдрэмж байсан юм.Нэгэн хүний өчил монолог шиг тийм зүйл би сонссон............



Гэгээн өглөөгөөр зүсрэх бороо
Гэнэн насны зүггүй сэтгэл
Гандаж үзээгүй цэцгийн дэлбээ
Гансарч үзээгүй залуу нас...

Аагим халуунаас дайжин залхахдаа
Аадар бороо намайг хүсдэг үү?
Хурцаар ээх халуун нарнаас хааяа чи минь уйддаг биз дээ?
Хур бороо минь чи хүрээд ирээч гэж
Хэдэнтээ дуудахад л хангалттай шүү дээ...

Зүрхээ чи минь наранд өгсөн гэлээ ч
Зүсэр бороо надад бүхнээ хэлсэн...

Намайг чи минь уйланхай л гэдэг
Нарнаас чамайгаа харамласан хэрэг шүү дээ

Аадар бороо аюултай л гэх юм
Айдаг л гэнэ,даардаг л гэнэ,ахиад надтай уулзахгүй л гэнэ
Халуун нарны хурц цацраг хайрт чиний минь хонгорхон дэлбээг
Намраас өмнө гундаачихвал намайг чи минь яана гэж бодоо вэ......

Гоо дэлбээнд чинь дурласан минь үнэн
Гоё үнэрт чинь мансуурсан минь үнэн
Зөөлөн шиврээд чам дээр очъё
Зүгээр л надтай хамт байгаач
Зүрхний минь эгшиглэнг чи минь чагнаач !
Зүрхэлж хэлээгүй үгстэй минь хамт
Зөөлөн аялгуут дуу болсон юмаа....
Хавраас намарт л үргэлжлэх амьдрал шүү дээ
Хайрт минь надтай л хамт байгаач....

12 сэтгэгдэл:

Oriole said...

Бороо намайг өвтгөдөг ч гсн энэ постыг уншаад жоохон тайвширлаа =]
Даанч энийг надад зориулаагүй

Mercy said...

Яг одоо бороо оржийн... Гадаа гараад гүймээр ч юм шиг... эсүл.. /ммм.../
Бороо чи урсахдаа гунигийг минь хамт аваад урсаарай...Яг л өөр шигээ урссан ус эргэж урсдаггүйтэйгээ адил... Гэхдээ нээх сонион бороо ороод байхаар болиосой гэж хүсдэг ч, орохгүй удхаар нь санаад бороо чи ороосой гэж бодоод, бодогдоод байдышд ккк...
Гэхдээ нартай бороо гоё шдээ.. Цэлмэг, тув тунгалаг ямар ч борооны сэжимгүй байснаа гэнэт өдөр нь аадар бороо ороол.. Орой нь Солонго татаал... сайхаааан гж.. ийм л үед байгаль дэлхий ямар гайхамшигтай агуу юм бэ гэж бодогддог шүү..

BonBon said...

Бороо ингээл бодсон лаагар дээр өдөр шөнөгүү бороо ороол бхаар олуулаа нийлээл байшиндаа хөзөр даалуу тоглоол суудаг бсан бодогджийнаа.. гоё шүү тигэх хихи

Намайг чи минь уйланхай л гэдэг
Нарнаас чамайгаа харамласан хэрэг шүү дээ

энэ мөр н айм таалагдлаа..
Хэн нэгэн миний дэргэд уйлахад аягүү хэцүү бдаг ч ганцхан тэнгэр уйлахад л би баярладгаа ^^

Onko said...

Та нарынхаа Дурлал дурсамж бүгдийг чинь төрүүлж чадсандаа баяртай байнаа.Мөн блогоор минь ордогт баярладаг шүү.

Onko said...

Ингэхэд та нар маань уншчаад клипээ үзжаагаа юу? Уншиж дуусаад клипээ үзээрэй =]

Mercy said...

wuhuhuh.. Onko-Kiss the Rain.. chigshigeee chamag l uuruu hiitsiim bh gej bodjeesn chin arai bish yumaa uukukuaka..
1 ch gsn huniig bayarluulj chadjaa bol yaamoi doo tmaa (o_O).. ;)

Onko said...

:P Энэ аялгууг урьд нь сонсож байгаагүймүү.Зүгээр л нэр өгөх гэхээр нь тэгээд бичцийн

solboroo said...

Зөөлөн шиврээд чам дээр очъё
Зүгээр л надтай хамт байгаач
Зүрхний минь эгшиглэнг чи минь чагнаач !
Зүрхэлж хэлээгүй үгстэй минь хамт
Зөөлөн аялгуут дуу болсон юмаа....
Хавраас намарт л үргэлжлэх амьдрал шүү дээ
Хайрт минь надтай л хамт байгаач....

тээр нэг хэдэн зуун км-н цаана хэлмээр байна..

Onko said...

Соло хайртай хүн чинь хол байгаамуу

Ankhuushka said...

gogo shvleg beenaa , boroo orooosoi .... ^^

Anahai said...

бороо надад гэгээлэг дурсамжийг хадгалдаг болохоор бороонд би хайртай.. бороо шиврээд л бодол урсаад л хамт алхаад л хөөрсөн сэтгэл хөл дор тунараад л .. хэхэ
үнэхээр гоё шүлэг байна энийг чинь копидчихлоо шүү

Onko said...

За яахав энд тэнд хэрэглэхээр бол Copyright айн...нэр ус байхад л бол оо