Tuesday, May 19, 2009

2NE1 [New Girls Band]

нийтэлсэн Onko



Өмнөд Солонгосын Шоу ертөнц бол Азидаа төдийгүй сүүлийн үед дэлхийн анхаарлыг тодорхой хэмжээгээр татах болсон ертөнц билээ.Энэхүү том шоу орон зайд нэр хүнд олно гэдэг амаргүй.Зайлшгүй сайн продюсертэй байх мөн авъяас чадвар, шантаршгүй хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй бөгөөд энэ нь нэг ёсондоо шоу бизнесийн продюсеруудын халз тулаан гэж ойлгож болхоор юм.Том зах зээлд оновчтой бараа буюу сайн хамтлаг гаргаж ирснээр маш их хэмжээний ашиг орлого олох боломж гэсэн үг юм.Сүүлийн үеийн олон том довтолгоонуудын нэг болох 2NE1 хамтлаг.Сүүлийн 2 жилд байлдан дагуулж байгаа BigBang хамтлагтай хамтран Lollipop дууг гаргаж олны нүдэнд анх харагдсан 4 хүний бүрэлдэхүүнтэй уг хамтлаг өнгөрсөн Ням гаригт буюу 5-р сарын 17нд Fire нэртэйгээр өөрсдийн албан ёсны нээлтийг хийсэн ба SBS телевиз,шоу групп зохион байгуулжээ.





0 сэтгэгдэл: