Lorenzo di Bonaventura-ийн шинэ уран бүтээл болох Salt хэмээх кинонд Холливүүдийн алдарт жүжигчин Angelina Jolie тагнуулч эмэгтэйн дүр бүтээх болжээ. Долоо хоногийн дараа зураг авалт нь эхлэх уг киноны найруулагчид томоохон асуудал тулгараад байгаа ажээ.Энэ нь тагнуулч,аллага хийдэг эмэгтэйнхээ гадаад төрхийг сонгож чадахгүй байгаа аж.Түүнд 2 сонголт байгаа бөгөөд 1 нь энгийн даруу харагдах шаргал үст бүсгүй,харин нөгөөх нь шулуун хар үстэй амьд зэвсэг мэт бүсгүй.Тагнуулын төв газар ажиладаг Evelyn A. Salt хэмээх бүсгүйд аль нь зохих нь одоогоор маш том нууц байна.Найруулагч маань өөрийн найз нөхөд,мэргэжил нэгнүүдээсээ тусламж авах сурагтай байна.Гол дүрийнх нь өнгө төрх нь тодорхойгүй байгаа уг киноны зураг авалт нь ОХУ-д болон АНУ-ын Washington ба New York хотуудад явагдах бөгөөд 2010 онд дэлгэцнээ гарах юм байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment