Thursday, September 3, 2009
нийтэлсэн Onko



Би чамтай байх дуртай...

Би чамтай байх дуртай
Хайр дурлал хамтын ирээдүй алийг нь ч амлахгүй
Хажууд чинь байж хоолойг чинь сонсож
Хорвоод төрсөн нэгэн эмэгтэйн
Хүслийн мөрөөдлийн тэрхэн ертөнцөөр аялах би дуртай

Би чамтай байх дуртай
Ганцаардсан сэтгэлийн гашуун гунигаа
Ганцхан чиний хажууд мартдагтаа би баяртай

Би чамтай байх дуртай
Надад дурлахаас чинь айдаг ч
Надаас хол байхаас чинь илүү их айдаг
Надаас амсаагүй хайрын чинь төлөө уучлал гуйя
Надаас болж унагасан нулимсны чинь төлөө би уучлал гуйя

Би чамтай байх дуртай
Найз минь амраг минь нууцхан гэгээн хүсэл минь
Надад өгсөн бүх зүйлд чинь баярлалаа
Найз нь ......

1 сэтгэгдэл:

BonBon said...

hentee ^^

hairaa bi chaag sanalaa zondoo ih buur zondoo :((